Ибупрофен зүрхэнд маш муу нөлөөтэйг анхааруулжээ

ibuprofenДэлхийн 90 гаруй орны эмийн бүртгэлд сүүлийн хоёр жилийн хугацаанд олон тоогоор үэзгдэх болсон ибупрофен хэмээх өвчин намдаагч эм нь зүрхний үйл ажиллагаанд асар сөрөг нөлөөтэй болохыг Европын Зүрх судасны өвчин судлалын институци тогтоолоо.

Данид төвтэй тус байгууллагын мэдээлснээр ибупрофен эмийг асар болгоомжтой хэрэглэж, зөвхөн эмчийн заавар, жорын дагуу, аль болох цөөн тооны давтамжаар уухыг зөвлөж байна.

Мөн зүрх судасны ямарваа нэгэн өвчтэй хүн ибупрофеныг огт хэрэглэж болохгүй гэж Европын Зүрх судасны өвчин судлалын институци анхааруулж байна. Стеройд бус үрэвслийн эсрэг эм гэж танигдаж, дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй тус өвчин намдаагч нь зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрхний дутагдал болон цусны даралт ихэсгэх сөрөг нөлөөтэй аж.

Түүнчлэн ибупрофеныг эмийн сангаар бус лангуу, дэлгүүрүүдээр зарагдах явдал Азийн орнуудад түгээмэл байгаа аж.

Ибупрофен уугаад сэрээгүй тохиолдол олон байдаг

АНУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад ибупрофен уусны улмаас зүрх хаагдах, цус харвах гэх мэт тохиолдол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 хувиар өсчээ. Ибупрофеныг бага зэргийн халуун бууруулах, шүдний өвчин намжаах зорилгоор, үрэвсэл дарах, өвчин намдаах зорилгоор 200 мг шахмалаар 1 жил тогтмол хэрэглэх нь эрүүл зүрхтэй хүний зүрхний ачааллыг эрс нэмж, цусны даралтыг тогтворгүйжүүлдэг болохыг ДЭМБ өнгөрсөн онд судалгааны явцад тогтоож байжээ.

Судлаачдын тогтоосноор 1995 оноос хойш NSAID буюу ибупрофен төрлийн эмэнд 30 мянга орчим хүн гаж нөлөөний улмаас хордсон бөгөөд нас барсан цөөнгүй тохиолдол гарчээ.

Т.Бат

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих