Чанарын шаардлага хангахгүй ус түгээж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ундны усны чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд шалгалт хийлээ. Шалгалтаар 10 гаруй аймгийн төвийн төвлөрсөн усан хангамжаас халдваргүйжүүлэлт хийхгүйгээр иргэдэд ус түгээж байсныг тогтоосон байна.Мөн худгуудын 75 хувь нь техникийн паспортгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, 25 хувь нь мэргэжлийн байгууллагаар шинжилгээ, дүгнэлт гаргуулаагүй байна.
Тиймээс хоёр худгийн усыг ахуйд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, улсын байцаагчийн актаар бүрмөсөн хааж, есөн ус түгээх газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Шалгалтаар төвлөрсөн ус хангамжийн гүний худаг, насосны болон дамжуулах станц зэрэг 282 байгууламж, төвлөрсөн усан хангамжид холбогдсон 232, зөөврийн ус хангамжтай 757 ус түгээх цэг, иргэд, байгууллагын гаргасан 988 гүний худаг, 53 гол мөрөн, 39 булаг шандын уснаас дээж авч хими, нян судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулахаар болжээ.
URL:




