Монгол залуу Солонгос цагдаагийн биед халджээ

149015471658d1f4dc447f1Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн А-г саатуулжээ. Энэ талаар http://mglradio.com/ сайт мэдээлсэн байна.

Иргэн А нь Гуангжү хотын Куангсан дүүргийн нэгэн гудамжинд хэт согтуу байдлаар тэнүүчлэн чанга дуугаар орилж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бөгөөд дуудлагаар очсон цагдаагийн ажилтанд гар хүрч, зодсон хэрэг үйлдсэн байна.

Монгол залуу А нь 30 орчим настай ба хэрэг гардаг өдөр архидан согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаар биеэ хянах чадваргүй болж, улмаар цагдаагийн ажилтанд гар хүрсэн гэдгээ хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэж хэлжээ.

MglRadio.com


URL:

Сэтгэгдэл бичих