Т.Бадамжунайд “сахал” Эрдэнэбилэг шиг хөгшин хүргэн байхгүй гэнэ

BadamjunaiХудалдаа хөгжлийн банкны нууц ноёнтон гэх “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг МАН-ын Т.Бадамжунайтай хамаатан садан, бүр хүргэн нь хэмээн олон жил цуурсан. Намын залуучуудад нь энэ сонин санагдаж, одоо эрх барих намын ганц “Ловон” болж, албан тушаал хуваарилж яваа Т.Бадамжунайгаас сахалтай хүргэнтэй эсэхийг нь зүрхэлж асуусан гэнэ. Гэтэл өдгөө 61 насыг насалсан Жунайд “сахал” Эрдэнэбилэг шиг хөгшин хүргэн байхгүй болж таарчээ. Алдарт Жунай энэ тухай “Гадуур тэгээд л шуугиад л байх юм. Би тэтгэвэртээ гарсан. Харин тэр Эрдэнэбилэг чинь бараг миний үеийн хүн байна лээ. Миний гурван охины нөхрийн дунд тийм хөгшин хүн байхгүй. Охид маань юу гэж тийм настай хүнтэй суух вэ дээ, үеийнхээ залуустай гэрлэсэн. Намайг газрын наймаачин энэ тэр гээд баахан худлаа гүтгэдэг. Одоо үүн дээр нэмээд “сахал” Эрдэнэбилэг гэдэг шал хөгшин хүргэнтэй болгочихлоо” гэж гомдолложээ. Ардын намын Жунай гурван хүргэнтэйгээс нэг нь Пак гэдэг компьютерийн программист мэргэжилтэй солонгос залуу байдаг. Нөгөө хоёр охин нь үеийнхээ монгол залуустай гэрлэсэн гэнэ.

tovchoo.mn


URL:

Нэр: Z Огноо: 1 May 2018

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Нэр: Z Огноо: 1 May 2018

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Сэтгэгдэл бичих