Асашёорюү Д.Дагвадорж холимог тулааны спортыг хөгжүүлэхийг “Yahoo” мэдээллээ

2cf1eed34a4a0d952fa154a16f50f82fe2a0f32dАсашёорюү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “Зэв” холбооны “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ.

Монголын “Team Asashoryu” багийн тамирчид тавдугаар сарын 28-нд Японд болох “Stand fighting network k-ing” мэргэжлийн кикбоксын тэмцээнд мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоостын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийнэ.

Асашёорюү Д.Дагвадорж холимог тулааны спортыг хөгжүүлэхийг “Yahoo” мэдээллээ

Тус тулаанд Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “Зэв” холбооноос энэ сарын 27-ны өдөр АСА циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин “Stand fighting network k-ing” -д оролцох эрхээ авна.

Асашёорюү Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “RIZIN FF”, Оросын “FIGHT NIGHTS” гээд олон улсын тэмцээнүүдэд Монгол тулаанчидаа оролцуулахаар төлөвлөж байгааг “Yahoo Japan” мэдээлжээ.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих