Японы хүн ам эрс буурна
Япон улс нь өдгөө 126 сая хүн амтай, дэлхийд 11-т бичигддэг. Харин 2065 он гэхэд 88 сая болтлоо буурах төлөвтэй байгаа аж. Тус улсын Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд ингэж дурджээ. Ингэхдээ 2015 онд хийсэн судалгааг үндэслэн ийм мэдээлэл өгсөн байна.
Шалтгаан нь төрөлт буурч байгаа бөгөөд 2053 он гэхэд 100 хүрэхгүй, 2065 он гэхэд 88 сая хүн амтай байна гэдгийг албан бусаар тогтоосон. Одоогоор эрчүүдийн дундаж наслалт 80, харин 2053 он гэхэд 85 болно. Эмэгтэйчүүд 87-91 гэсэн дундаж наслалт нь төрөлт буурч байгаагийн шалтгаан гэнэ.
URL:













