Цамбагаравын ар дахь “Титэм” төвийн ард гал гарчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын хойд тал дахь “Титэм” төвийн ард гал гарчээ.
“Гал гарч байна” гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт үдээс хойш 16.08 минутад ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 26, 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 30×15 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатаж байсан байна.
Галыг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа ба одоогоор гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





Энэ бол М.Энхболдтонгуудын үед барилга барих боломжгүй газарт эрх мэдлээ ашиглаж байсны нэгээхэн хэсэг.Хаана ч гэсэн барилгуудад тулгаад барьсан,зам дээр шахам барилга барьсан олон жишээ бидний нүдэн дээр ил байдаг.Ийм л хүмүүс төр захирч байна даа.Юу гэх вэ.Тунгаан бодох цаг болсон шүү.