Н.Энхбаярыг хүн амины хэрэгт холбогдуулан шалгана гэв үү

Намбарын хүү дараагийн цохилтоо хийлээ. Энэ удаад Ц.Нямдорж цохилтоос бултаж чадахгүй хэмээн тэрбээр их л бардам хэлж байна лээ. Тэд энэ удаад Хууль зүйн сайдыг Ерөнхийлөгчид ховлохоор болжээ.

Тэрбээр “хатуу самар”-ын хэрхэн баяжсан түүхийг нэг бүрчлэн мэдэгдэж буй нь энэ аж. Олны өмнө хэлээд тоохгүй мэлзээд байгаа нөхрийг шүүх засаглалыг гартаа зангиддаг ардчилсан Ерөнхийлөгчөд ховлохоор шийдвэрлэсэн нь энэ аж.

Мөн энэхүү мэдэгдлээ УИХ, Засгийн газар, Авлигатай тэмцэх газар болон Ерөнхий прокурорт ч хүргүүлэхээр болжээ. Хэрэв мэдээллийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бүх ард түмний онц их хуралдайгаас гарсан шүүхээр шүүх болно гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр МАХН-аас явуулж байгаа өнөөгийн нийгмийг олигархи, урвагчдаас цэвэрлэх гэсэн үйлддийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн хоёр хүний хоорондох хэрүүл мэтээр харуулж байгаад гоморхож буйгаа ч дурьдсан юм байх.

Уг нь тэрбээр эртний андаараа жишээ татаж, энэхүү бусармаг нийгмийг цэвэрлэх гэсэн аж. Гэтэл түүний санааг хэвлэлийнхэн гуйвуулсан юм байх. Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын ярьж байгаагаар МАХН-ын дарга болон гишүүд дэмжигчдийн уйл ажиллагааг дарах гэсэн үйлддүүд МАНАН бүлэглэлээс ирэх болсон талаар ярив.

“Хатуу самар”-ын хариу цохилтыг тэсвэрлэж чадахаа больсны илрэл бололтой. Үнэндээ андынхаа амьдралын түүхийг сөхөх бүрт Н.Энхбаярын туулж өнгөрүүлсэн зам мөр алхам алхамаар тодорно. Ёстой л зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр байдал бий болох тул экс ацан шалаанд орсны дохио.

Гэхдээ тэрбээр эртний андаа сайдын суудлаасаа буухыг дахин шаардаж буйгаа ч илэрхийлсэн. Түүнийг суудлаа өгөх үндэслэл болгож таван асуудлыг тоочжээ. Хэрэв Ц.Нямдорж өөрийн боловсруулсан Цагдаагийн хууль түүнчлэн өнөөгийн   яригдаж байгаа Сонгуулийн тухай хуулиар МАНАН бүлэглэлийн Засгийн газрыг хэвээр хадгалах үйл ажиллагаа явуулсаар байвал дараагийн цохилтыг илүү хүчтэй өгөхөө ч МАХН-ынхан мэдэгдлээ.

Мөн эрх баригчидын боловсруулсан Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж, батлагдвал тэмцлийн хэлбэр сонгоно гэдгээ ч илэрхийлсэн. Харин МАХН-аас Сонгуулийн тухай хууль боловсруулсан талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл энэхүү хуулиа З.Алтай гишүүнээр УИХ-д өргөн бариулахаар болсон.

Уг хуулиар сонгуулийг явуулбал ирэх сонгууль шудрага болно хэмээн тэд тодорхойлов. Харин одоогийн УИХ-ын төвшинд яригдаж байгаа МАНАН бүлэглэлийн хуулиар явбал 2012 оны хууль шудрага бус болно хэмээлээ. Түүнчлэн сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүн амины хэрэгг холбогдуулах гэж байгаа гэсэн мэдээлэл тус намд иржээ.

Энэ нь мөн л өнөөгийн эрх баригчдаас шидсэн чулуу хэмээн тайлбарлаж, хурц шийдмэг зоригийг нь мохоох гэсэн явуургүй үйлдэл хэмээв.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих