Даатгалын компаниудын далд луйврыг зогсооё

ff343e5e6e178d3ae3e00f400edef92a_1200Монголын зах зээлд   даатгалын компаниуд  хамгийн бага зардлаар хамгийн өндөр  ашгийг олж буй.  Тэдний үйл ажиллагаа өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байгааг төвхнөж, тохижсон  байшин барилгаас нь харж болно.   Хүний амьдралд юу эс тохиолддог билээ. Гал ус, гэнэтийн аюул нүүрлэсэн үед даатгалтай иргэн, аж ахуйн нэгж л хождог.  Ингээд бодохоор даатгал  та бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ  өнөөдөр бидэнд үйлчилж буй даатгалын системд  нэн даруй засч залруулбал зохих алдаа  байна. Жишээ нь, иргэд унаж буй тээврийн хэрэгслээ   банк бус санхүү­гийн байгууллагад барьцаа­лан тав хүртэлх сая төг­рөгийн зээл авдаг үйлчилгээ нэвтэрсээр даруй долоон жилийн нүүр үзэж байгаа.
Ашигтай ажилладаг учраас  ББСБ-ын тоо жилээс жилд өссөн. Үүний сайн тал гэвэл тэдний зээлийн гэрээний нөхцөл жилээс жилд зөөлөрч, хүү нь ч буурах болсон. Харин мөнгөний эрэлд хатсан иргэдэд зээл олгох тухай сураг л дуулдаж байвал нөхцөл ямар байх нь хамаагүй.
Иргэдийн эл бачуурал даатгалынханд сул орж ирэх ашиг болж хувирсан байх юм.  Тодруулж хэлбэл, иргэд тээврийн хэрэгслээ зээл авах ББСБ-ын нэр дээр шилжүүлэх учиртай. Нэр шилжүүлэх процесс явагдах үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг шинээр хийлгэх шаардлагыг даатгалын компаниуд тавьдаг.  Уг тээврийн хэрэгсэл өмнө нь бүх даатгалаа хийлгэчихсэн, дуусах хугацаа болоогүй эсэх нь даатгалынханд ер хамаагүй, шинээр гэрээ хийхийг л шаарддаг. Хэдхэн төгрөгийн зээл авах гэж байгаа ганц хөрөнгөө барьцаанд тавихаар явж байгаа иргэнд даатгалд төлөх илүүдээ гарсан мөнгө байхгүй нь ойлгомжтой. Ийн эсэргүүцэх нэгэнд  даатгалын компаниуд үлдсэн хугацааны  даатгалын зөрүү мөнгийг авч болно хэмээдэг ч ачир дээрээ ямар нэг байдлаар шалтаг тоочсоор хоног авдаг.
…Замын цагдаагийн дарамт, торгууль, оноо нь хасагдахаас айхдаа даатгуулдаг. Шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэд авто машиныхаа гэрчилгээг авч, замын хөдөлгөөнд оролцохын тулд даатгалд хамрагддаг. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бүтэшгүй зүйл. Алхам тутамд цагдаа зогсоож явуу­лах­гүй…
Тэгээд амьдрал дээр даатгалынхаа зөрүүг авсан иргэд хэд байдаг бол. Ихэнх иргэд бүрдүүлэх материал, явдал суудлаас нь төвөгшөөн   хаях нь бий. Нөгөөтэйгүүр, даатгалынхан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эмчилгээ, гэнэтийн осол,  үл хөдлөх хөрөнгө, агаарын хөлгийн даатгалыг хийхдээ хөлд нь суух шахан наалддаг атлаа ядарч зүдрэн даатгал хэрэг болох цагт дор хаяж, гурав түүнээс дээш хоног нааш цааш гүйлгэдэг. Ялангуяа, эмчилгээний даатгалыг эргүүлж авах гэж иргэд үйл тамаа үздэг. Амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэн нь даатгалыг нь авах гэж явдаг ч үгүй.
Өөд бологсдынхоо ясыг өндөлзүүлэхгүй гэсэн монгол араншин ч нөлөөлдөг биз.  Уг нь авч чадсан юм өгөхдөө гар татдаггүй байвал иргэд даатгалын компанид итгэл үзүүлэн амь нас, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслээ дуртайяа даатгана. Нөгөөтэйгүүр, холбогдох хуульд зааснаар бол  иргэд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах ёстой юм билээ. Гэвч амьдрал дээр юун сайн дур.
Замын цагдаагийн дарамт, торгууль, оноо нь хасагдахаас айхдаа даатгуулдаг. Шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэд авто машиныхаа гэрчилгээг авч, замын хөдөлгөөнд оролцохын тулд даатгалд хамрагддаг. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бүтэшгүй зүйл. Алхам тутамд цагдаа зогсоож явуу­лах­гүй.
Энэ бүхнээс хара­хад даатгалыг хүчинд ав­таг­дахын цагт гэж хэлж болно. Шулуухан хэлэхэд, даат­га­лын компаниуд бүгд хувийнх. Тэдний эзэд ардаа дав­хар эзэнтэй. Тэд нь танил тал, нэр нүүрээ ашиглан даат­га­лын компаниа ашигтай ажил­луулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тамирчид гэхэд л агаарын хөлгийн болон амь насны даатгал хийгдээгүй бол онгоцны тийзээ авч чадахгүй.   Энэ мэтчилэнгээр иргэд үйл тамаа үзэж, тэр хэрээр даатгалын компаниудын данс цулайдаг тогтолцоог өөрчлөх цаг болжээ.
Г.Дорж
МОНГОЛЫН МЭДЭЭ

URL:

Сэтгэгдэл бичих