Роналду Месситэй эн тэнцэв

9d03e224f562d9abgreatИспанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод “Атлетико” багийн хаалганд хэт-трик хийсэн байна. Түүний баг 3:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ.

Энэ нь португал тоглогчийн Аваргуудын лигт оруулж байгаа долоо дахь хэт-трик юм. Энэхүү үзүүлэлтээрээ тэрбээр “Барселона”-гийн довтлогч Лионель Месситэй эн зэрэгцжээ. Роналдугийн оруулсан гурав дахь гоол “Реал”-ын өмнөөс түүний хийсэн 400 дахь бөмбөг болов.


Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих