Бохир лагийг Морингийн даваанд булна
Арьс ширний үйлдвэрүүдийн бохир усаар дүүрсэн “Харгиа” цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг энэ сарын 28-наас эхлэн Морингийн давааны хогийн цэгт булахаар болжээ.
Бохир лагийг булахын тулд Морингийн давааны хогийн цэг дунд тусгай талбай засч, арьс ширний үйлдвэрүүдийн бохир усан дахь хром, сульфид зэрэг хорт бодисыг хөрс, гүний усанд нэвчүүлэхгүйн тулд талбайд хучилт хийх аж.
Энэ жил нийт 6000 шоо метр лаг зөөж үлдсэнийг нь ирэх тавдугаар сараас булах гэнэ.
О.Ялгуун
URL:




