Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө сэрүүсч 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө сэрүүсч 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
URL:









![10511641_310707119105733_5271280774419552415_o1467853632017-04-17-11-03[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2018/06/10511641_310707119105733_5271280774419552415_o1467853632017-04-17-11-03www.urlag_.mn_-205x125.jpg)



