Транссексуал, гей депутат тангараг өргөлөө

Консерватив уламжлалтай гэгддэг Польш улсын парламентад анх удаа транссексуал депутат тангараг өргөлөө.

57 настай депутат Анна Гродска Тайландад мэс засалд орохоосоо өмнө Кшиштоф гэдэг нэртэй эрэгтэй хүн байсан юм. Түүнтэй хамт ижил хүйстэн гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн анхны депутат бас тангараг өргөжээ.

Польшийн парламентад гей, трансууд орж ирж байгаа нь тус улсад Ромын католик сүмийн нөлөө суларсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих