Тавантолгой хээрийн сургалтын төвд дахин осол гарлаа

149442525759131ea9b448fТөв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарчээ. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ.

Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мөн мэдээллээ. Дашрамд сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаад мөн хоёр алба хаагч осолдсон хэрэг гарсан байна.

Алба хаагчдын биеийн байдал ямар байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Бид энэ талаар цаг алдалгүй эргэн мэдээлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих