Ирэх долоо хоногоос дэлхийн цаг уур хоёр хэмээр дулаарна
Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буйтай холбогдуулж Олон улсын цаг уурын хүрээлэнгээс мэдэгдэл хийжээ.
Дараагийн таван жилийн хугацаанд манай гаригийн цаг уур, орчны нөлөөлөл өөрчлөгдсөөр байх тухай энд дурьджээ. Агентлагийн мэдээлснээр дэлхийн цаг уур алхам алхмаар дулаарч байгаа аж.
Тухайлбал, Фарангейтын системээр авч үзвэл өмнөх жилүүдтэй харьцуулахад өнгөрсөн зун дэлхийн цаг уур олон жилийн дундажтай харьцуулахад нэг цельсээр дулаарсан үзүүлэлт харагджээ. Судлаачид үүнийг ирээдүйд галав юүлэх цаг ойртож буйтай холбон тайлбарлав.
Гэхдээ эрдэмтэд цаг уурын дулаарал харьцангуй эрт буюу ердөө ирэх долоо хоногийн дунд үеэс дэлхийн нийтээр Фарангейтын хоёр хэмээр дулаарах болно хэмээн батлаад байна. Олон улсын цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Фатих Бирол “бид дэлхийн дулаарлын эсрэг яг одоо тууштай арга хэмжээ авч чадахгүй. Эхлээд хүн төрөлхтний буруу үйлдлээс энэ бүхэн үүсэлтэй гэдгийг хүн бүр тунгаах хэрэгтэй” гэжээ.
Олон улсын цаг уурын хүрээлэн мөн ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийг байгалийн гамшигт үзэгдэл хурдацтай нөмрөн авна хэмээн сануулжээ. Түүнчлэн шинжлэх ухааны томьёоллоор батлаад буй “Цельсийн хоёр хэмийн дулаан ба 2017″ гэсэн ном гаргах болсноо тус хүрээлэн мэдэгдсэн байна.
Бохирдсон дэлхийн цаг уурыг яаралтай нөхөн сэргээхэд буюу их хэмжээний карбоны хий болон хүлэмжийн хийг багасгахад 400 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
URL:













