Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

5t85t7vlf5k2u7sejqfa5am9dvМалчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөө шөнө нутгийн зүүн хагаст сэрүүхэн хононо.

2017 оны 06-р сарын 02-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 02-ны 20 цагаас 06 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн  өмнөөс баруун хойш эргэж 7-12 метр.  Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 0-5 хэм бусад нутгаар 3-8 хэм өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10  метр. Шөнөдөө 5-7 хэм өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм бусад нутгаар 5-10 хэм өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2017 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 6-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 20-25 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 28-33 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.



URL:

Сэтгэгдэл бичих