“Johnson”s baby” –ийн бүтээгдэхүүнүүд хураах боломжгүй
Johnson”s baby”-ийн бүтээгдэхүүнээс химийн бодис илэрсэн талаар Америкийн мэргэжилтнүүд мэдээллэж байгаа. Тодруулбал “Johnson”s baby”-ийн шампунь болон биеийн шингэн савангаас хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодис илэрсэн тухай Америкийн мэргэжилтнүүд нарийн судалгаа хийж тодруулсан. Тус брэндийн бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэх магадлалтай диоксан болон бактерийн эсрэг үйлчилгээтэй Кватерниум-15 (төв мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг формальдегид ялгаруулдаг химийн бодис) зэрэг бодис агуулагдаж байгаа нь нарийн шинжилгээгээр тогтоогдсон . Харин манай иргэдийн хувьд өнөөдрийг хүртэл хүүхдүүддээ өдөр тутам хэрэглэсээр байна. Энэ бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхгүй байх боломжгүй аж. Өөрөөр хэлбэл хил, гаалиар ямарваа бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглоно гэдэг бодлогын асуудал гэнэ. Хэрэв албан ёсоор хоригловол ямар нэгэн арга хэмжээ авна. Үгүй бол хүний бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй хурааж, устгаад байж болохгүй байдаг аж. Тиймээс ямар ч байсан иргэд өөрсдөө энэ мэдээллийг уншаад өөрсдөө урьдчилан сэргийлэх хэрэгтэйг албаныхан зөвлөж байна.
Г. Туяа
URL:




