47 алтны уурхайн үйл ажиллагааг зогсоов

МХЕГ-аас урт нэртэй хуулийн хэрэгжилтийн дагуу далд аргаар нүүрс  олборлодог уурхайнууд болон алт олборлогч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар Архангай аймгийн нутагт олборлолт хийдэг “Алтан Дорнод Монгол”, “Өвөг дээдсийн гэр”, “Ар гурван сайхан” зэрэг 47 аж ахуйн нэгж, компаниуд тусгай зөвшөөрөлгүй газарт алт олборлож байсан илэрсэн байна. Мэргэжилтнүүд  тус аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нь зогсоож, компаниудад 43 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн  хууль бусаар олборлосон 712,6 гр алтыг улсын орлого болгон хураажээ.


URL:

Сэтгэгдэл бичих