Э.Тамирыг улс даяар эрэн сурвалжилж байна

Эрдэнэбаатарын Тамир 24 настай. БГД-ийн 8 хороонд харъяалагддаг.     Орон сууцныхаа гэрчилгээг гээчихлээ гэж худлаа хэлэн  Эд Хөрөнгө Улсын Бүртгэлийн газарыг хүртэл залилж гурван ч удаа орон сууцны  ордер шинээр авчээ.

Тэрхүү үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ ашиглаж нилээд хэдэн хүнийг залилсан байна. Нэг жилийн өмнө 3 сарын хугацаатай орон сууцаа барьцаанд тавьж  4 хүнээс нийтдээ 35,4 сая төгрөг залилжээ. Дахиад хичнээн ч хүнийг залилсан байж мэдэхээр энэ этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй байж дараа дараагийн хохирогч болохгүй байхыг Цагдаагийн байгууллага анхааруулж байна. Орон сууцны гэрчилгээ барьцаалж  энэ хүнд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн хүн байвал БГД-ийн цагдаагийн хэлтэст хандаж тэмдэглүүлэх хэрэгтэйг албаныхан хэлж байна. Баянгол дүргийн цагдаагийн хэлтэст энэ онд  л гэхэд 500 гаруй залилангийн хэрэг бүртгэгджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад залилангийн хэрэг 10 хувиар өссөн байна.

Ихэвчлэн 18-25 насны залуучууд залилангийн хэрэг үйлдэж байна. Э.Тамирыг гэр бүлийнхэндээ мэдэхдэхгүйгээр байрныхаа гэрчилгээг хулгайлсан байх гэж цагдаагийнхан таамаглаж байна.Гэрт очихоор гэр бүлийнхэн нь ч хаана байгааг нь огт мэддэгүй, бүтэн жил  ор сураггүй байгаа энэ хүнийг харсан үзсэн хүн байвал яаралтай Цагдаагийн 102 утсанд мэдэгдэнэ үү. Мэдээллийн нууцыг чанд хадгалж ,өндөр шагнал амлаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих