“Сургуулийн эмчийн ажлын байрны нөхцлийг дэмжих нь” уулзалт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 778 сургуульд 484 сургуулийн эмч ажиллаж байна.

Сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг ЭМЯ болон БСШУСЯ-наас хамтран батлахаар боловсруулж байгаа бөгөөд 2017 оны зургадугаар сарын 29-ны өдөр нийслэлийн болон зарим орон нутгийн сургуулийн эмч нар, холбогдох яамдын газар хэлтсийн дарга нар, НҮБ-ын Хүн амын сан, Норвегийн тусламжийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо.

Уулзалт хэлэлцүүлэгийн зорилго нь сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын талаар хэрэглэгчдийн болон шийдвэр гаргагчдын, хяналт үнэлгээ хийх албан тушаалтнуудын  саналыг авч тусгахад оршиж байгаа юм.

19575945_1564573946926912_939175207_n 19576123_1564573933593580_64994679_n 19578522_1564573930260247_1987749841_n 19622710_1564573950260245_1196686590_n


URL:

Сэтгэгдэл бичих