Ц.Содномдорж: Өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлалаа

10467

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа дууслаа.

Улсын харцага Ц.Содномдорж Ө.Бат-Оршихыг давсанаар, ес даван түрүүлж, Улсын Арслан цолны болзол хангалаа.

Тэрбээр давсаныхаа дараа “Өдий зэрэгтэй өсгөсөн миний аав, ээж мөн Монос группын хамт олондоо баярлалаа” хэмээн онцлон хэллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу ес давж Монгол Улсын арслан цолны болзол хангасан Ц.Содномдорж болон Монгол Улсын гарьд цолны болзол хангасан Ө.Бат-Оршихд Ерөнхийлөгч цол, тэмдэг гардууллаа.


URL:

Нэр: zochin Огноо: 14 July 2017

eejiin min tursun nutgiin khuu uls mongoldoo neree manduulj baigaa n saihan l bna.mongol ulsaa goy bolgomoor bna.

Сэтгэгдэл бичих