Иргэн бүрт 1072 хувьцаа олгохыг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачилсан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Тавантолгойн нүүрсний ордын хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр эзэмшүүлэх, гурван тэрбум ам.долларын өртөг бүхий 29 хувийг шаардлагатай үнээр дэлхийн зах зээлд худалдаалахаар заажээ. Иргэдэд олгох 536 хувьцааг нэг дахин нэмж 1072 болгон өгөхийг дэмжсэн байна.
URL:





