Боловсролын салбарыг “самрах” төлөвлөгөөтэй танилц

10652

Улс орны ирээдүйг  дааж явдаг хамгийн чухал салбар бол боловсрол. Гэвч эдүгээ энэ салбарт сайд, дарга тогтохоо болж, шахааны дарга нарын албан тушаалын мөрөөдлөөс болж хэрхэн сүйрч буйг харчих.

Улсын хөгжил оршин тогтнох эсэх, иргэд  нь боловсролтой байх эсэхийг шийддэг энэ салбар одоо парламентад үнэмлэхүй олонх болж, Засгийн газрыг дангаараа байгуулсан МАН-ынхны “тоглох” хамгийн чухал “бай” болон хувирчээ.

Тэд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам бүтцийн өөрчлөлт хийж, 10 газартай болгосон байна. Ингэснээр хуучин Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын чиг үүрэг 5-6 газар болж хуваагдсан байна. СӨБ, ЕБС, Дээд боловсрол тус тусдаа газар болсон байх бөгөөд тусгай хэрэгцээт, гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн боловсрол, насан туршийн боловсролын бодлого хаана нь хамаарах нь бүрхэг.

Энэ шийдвэрийг Засгийн газрын энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар гаргажээ. Иргэд амарч зугаалж явах хооронд МАН-ын Засгийн газрын хэдэн сайд сууж байгаад эл шийдвэрийг гаргасан байх юм. Мөн анзаарвал БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхныг огцруулсан өдөртэй таарч байгаа юм.

Тухайн үед Б.Баярсайхан “Төрийн ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох гэсэн зорилгын маань төлөө ийнхүү ажлаас чөлөөлж байна” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг.

Өмнө нь нэг газар дангаараа хариуцаж, харилцан уялдаатайгаар зохицуулж байсан бодлогыг цаашдаа 5-6 газар хариуцах нь. Шинээр бий болсон газрыг хэн толгойлох нь ч эргэлзээтэй. Сонгуульд ялалт байгуулсан цагаасаа төрийн албыг самарч, төрлийн алба болгосон МАН одоо Боловсролын салбар руу чиглэж, сайдыг нь сольж, дэд сайдыг нь Элчин сайдад дэвшүүлж, хамгийн сүүлд Төрийн нарийн бичгийн даргыг нь албан тушаалаас нь буулгасан. Харин одоо бүтцийн өөрчлөлт нэрээр ураг төрлийнхөн, эсвэл өнөөх 60 тэрбумын бичлэгт дурьдагдсан шиг хоолондоо орохоор яарч буй нөхдийн албан тушаалыг бэлдэж өгч буй юм биш байгаа.

Дэд сайдгүй байгаа салбар одоо ТНБД-гүй ч болсон. Дээр нь бүцтийн өөрчлөлт хийж, хэлтсүүдийг нь газар болгох шийдвэр гаргачихлаа. Уг нь улс орны ирээдүйн хөгжлийг шийддэг эл салбарт улс төржиж боломгүй баймаар. Дээр нь энэ салбарт шийдэх ёстой шийдлээ хүлээсэн асуудлууд олон байхад бүтцийн өөрчлөлт нэрийдлээр самарчихлаа. Ажлаа мэдэхгүй хэсэг хүмүүс томилогдох нь гарцаагүй. Тэднийг ажилтайгаа танилцах гэсээр байтал хичээлийн шинэ жил эхлэх биз.

Тоглож болдоггүй салбар гэж байдаг юм шүү дээ, сайд нар аа.

Эх сурвалж: Мminfo.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 25 July 2017

Сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг хэн дуртай, хүссэн хүний оромддог ажил биш! Чадахгүй байж чаддаг дүр эсгэх, энэ төрийн алба хашина гэдгийг учир утгыг ч ойлгох чадваргүй хэсэгхэн бүлэг нөхдүүд одоо болимоор юм. Хүн өөрөө сурч, зөв хүмүүжилтэй болчихоод өсвөр ирээдүйг сургах болохоос өөрсдөө ертөнцийг үзэл нь зөв хэв маягт ороогүй, тооноос чанарт хэлбэрээр манжилж бөөрхийлсөөр бэртэгчин, хувалз болоод хувирчихсан этгээдүүдээс зөв хүмүүжил, үр шимтэй жимс жимсгэнэ ургах уу? Хүнээс авах, идэхийн дон туссан этгээдүүд хэнийг, яаж, хэзээ, ямар нөхцөл орчинд, юунд сургах юм бэ? Боловсролын системийн тогтолцоог бүрэн өөрчилөх шаардлага нэн тэргүүнд байна.

Нэр: Anonymous Огноо: 25 July 2017

Боловсролын тогтолцооноос Монгол улсын ирээдүй шууд шалтгаална. Үүнийг хүн бүхэн бодох цаг болжээ!

Сэтгэгдэл бичих