Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Төмөрхүүг томилох сурагтай
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ албан тушаалд хэнийг томилох талаар МАН-ын удирдлагууд хийгээд Засгийн газрын төвшинд нэлээд яригджээ.
Уг албан тушаалд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх, “Өндөрбуянт Холдинг”-ийн Н.Төмөрхүүг томилохоор тохирсон тухай мэдээлэл байна. Түүнтэй албан тушаалыг булаалдаж байгаа хүн байхгүй гэдэг яриа ч мөн дуулдаж эхэллээ.
Тиймээс энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг уг албан тушаалд томилох бололтой. Н.Төмөрхүү нь 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж сонгогдсон ч насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан асуудлаар АН-ынхан шүүхдэж, түүнийг ялж байсан. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан, МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг юм. МАН-ын өнгөрсөн Бага хурлаар намынхаа нарийн бичгийн даргад өрсөлдөөд ялагдсан.
И.Болд
gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Зөв шийдвэр байна сайн залуу