Цэнхэрмандал сумын захиргааны байр нуржээ
![]()
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр нурсны улмаас нэг хүн бэртжээ. Осол долдугаар сарын 27-ны өдөр гарсан бөгөөд тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан сумын нэг мэргэжилтэн хөнгөн гэмтсэн байна.
Тухайн захиргааны байр нь хоёр давхар аж. Улмаар мөн өдөр нэг давхрын таазнаасаа нуралт үүссэн ажээ. Одоогоор барилгын үйл ажиллагааг зогсоож, чөлөөлсөн байна.
Тус модон хоёр давхар байр 1970 онд баригджээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2011 онд тус барилгыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт гаргасан хэдий ч, төсөв мөнгөгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан байна.
Одоогоор сумын захиргаа гурван гэр барьж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй гэнэ.

mminfo.mn
URL:




