Гадаадын дэмжлэг авбал сонгуульд оролцуулахгүй гэв

УИХ-ын хэсэг гишүүн Сонгуулийн хуулийн төсөлд санал өгөхөөр Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболдод бичиг илгээжээ.

Гишүүн Я.Батсуурь, З.Алтай, Д.Энхбат, П.Алтангэрэл, Р.Раш, Х.Наранхүү, Н.Ганбямба, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Э.Бат-Үүл нар энэ саналыг гаргажээ.

Тэд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлд заалт нэмж тусгуулах санал хүргүүлж байгаа юм.

“Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа гадаадын зөвлөх компанийн шууд ба шууд бус зөвлөгөө, тусламж дэмжлэг авахыг хориглоно. Энэхүү заалтыг зөрчсөн нам, эвслийн сонгуульд оролцох эрхийг хасах бөгөөд нэр дэвшигчийн жагсаалтаас хасна” гэсэн заалтыг дээрх гишүүд Сонгуулийн хуульд тусгах нь зүйтэй гэж үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих