Хууль бусаар үр хөндсөн эмнэлгүүдэд хариуцлага тооцно

ddd3b2a11a929da3373fc8f08dc420fb_x3Үр хөндөлтийг бууруулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хүүхдүүдийн сурах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор МХЕГ ирэх сарын 25 хүртэл “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” аян эхлүүллээ.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, хавдрын өвчлөлийг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Өнгөрсөн онд ХӨСҮТ-д шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 470 нь В, С вирустэй хэмээн бүртгэгджээ. В вирустэй хэмээн бүртгэгдсэн хүмүүсийн 24, С-тэй хүмүүсийн 19 хувь нь өвчилсөн шалтгаанаа шүдний эмнэлэг, гоо сайхны газруудаас халдвар авсан байж болзошгүй гэж хариулжээ.

Тиймээс аяны хүрээнд дээрх газруудад хяналт тавих юм.2025 оноос хүн ам дахь нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, үүний улмаас 60-аас дээш настай хүн олширч, 2040 он гэхэд энэ насныхан одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс хүн амын өсөлтийг сайжруулж, төрөлтийг дэмжин, үр хөндөлтийг бууруулах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан аяны хүрээнд хууль бусаар үр хөндөж буй эмнэлгүүдэд хариуцлага хүлээлгэх юм байна.

Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош, 70.7 хувь нь 20-34, 24.3 хувь 35-аас дээш настай аж. Өнгөрсөн онд үр хөндөлтийн хүндрэл 41 бүртгэгдсэн бөгөөд үүний 29.3 хувь нь умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувь нь умайн дайврын үрэвсэл, 4.9 хувь нь умай цоорсон байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих