Хойд Солонгосын шүүх Өмнөд Солонгосын хоёр сэтгүүлч, хоёр сонины эрхлэгчид цаазаар авах ял оноолоо

hoidХойд Солонгосын шүүх Өмнөд Солонгосын хоёр сэтгүүлч болон хоёр сонины эрхлэгч нарт “өдөөн хатгасан материалууд”-ыг хэвлүүлсэн хэргээр эчнээ цаазаар авах ял оноолоо.

“Гэмт хэрэгтнүүд давж заалдах эрхгүй бөгөөд шийтгэх ажиллагаа нь объектуудыг олсон ямар ч цагт, ямар ч газарт нь ямар нэг нэмэлт процедургүйгээр явагдах болно” гэж Төвийн мэдээний агентлаг (CPAC) мэдээллээ.

Тэдгээр сэтгүүлчид нийтлэлдээ Британийн сэтгүүлчдийн бичсэн “Хойд Солонгосын нууц” хэмээх үзэл суртлын номоос бичих сэдвийнхээ давуу талыг олж авсан болохыг тэмдэглэжээ.

Өмнө нь 6-р сарын сүүлчээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Кын Хэ, Өмнөд Солонгосын тагнуулын албаны дарга Ли Бэн Хо нарыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөх оролдлого хийсэн хэргээр цаазаар авах ял оноосон билээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих