Ял шийтгэлийн тодорхойлолт олгохгүй
Иргэд ажилд томилогдох, визанд орох гэх мэт асуудлаа шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагаас ял шийтгэлийн тодорхойлолтоо гаргуулж авах хэрэгтэй болдог. Тэгвэл долдугаар сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэх асуудлыг байхгүй болгоод буй.
Тэрчлэн цагдаагийн байгууллагаас ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохгүй болжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газраас “2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож, цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо больж байгаа юм байна.
Түүнчлэн уг шийдвэртэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүд хүргүүлж байгаа аж.
URL:





