Монгол бvсгvй харийн нутагт тусламж хvсч байна
Чи миний боол. Надаас аяга будаа горьдож гэрлээ биз дээ. Надад будаа байна. Наадахаа дуугvй ид”
Харийн хvнтэй л суувал жаргах юм шиг бодсон Сарнай /нэрийг нь єєрчлєв/ Солонгос хvнтэй гэр бvл болсондоо харамсаж сууна. Тэрээр нєхєртєє хоёр хvvхэд тєрvvлж єгчээ. Харийн эр эхнэрээ хvvхдvvдтэй нь хамт пийшин мєргvvлж, хананд саван єшиглєж, гэрийн “шорон”-д хатааж байгааг хохирогчийн ар гэрийнхэн бидэнд ярилаа.
ЗОВЛОНГИЙН ЭХЛЭЛ
2005 он. Монгол бvсгvйчvvдийг Солонгос харчуултай танилцуулж, зуучилж байсан оргил vе. ХХААИС-ийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан Сарнай солонгос иргэнтэй гэр бvл болгох зуучлалын тєвєєр дамжуулан Солонгосын иргэн Ким Ки Бомтой цахим шуудангаар танилцсан байна. Энэ vед Сарнай 22-той, харин Ким Ки Бом 30 гаруй настай байв. Сарнай зургаа Ким Ки Бомд цахим шуудангаар илгээснээр ирээдvйн нєхєр нь Монголд ирсэн гэдэг. Ирсэн даруйдаа л охины гэр бvлд айлчилж, мєнгєн аяга, хадаг яндар тэргvvтнийг аав, ээжид нь єргєн барьж, охиныг тань жаргаах болно гэдгээ амлажээ. Тэрээр єєрийгєє “Би хувийн усан онгоц, хоёр давхар хаустай, далайн эзэн. Баян, чинээлэг хvнд та нар охиноо даалгалаа. Санаа зовох зvйлгvй” ээж аавд итгvvлэв. Хэрэг дээрээ тэр єр ширэнд баригдсан, єєрийн гэсэн орох орон ч vгvй, зvгээр л нэг далайчин залуу байсан аж.
ГАРАХ ГАРЦГVЙ БОЛГОЖ ГАДААД ПАСПОРТЫГ НЬ УСТГАВ
Сарнай Солонгосын Чонра-Намду тосгонд очсон хойно хууртагдсанаа мэдсэн ч, гэр бvлээ баталгаажуулсан тvvнд амьдрахаас єєр зам олдоогvй нь мэдээж. Нэг их удалгvй хосууд охинтой болсон байна. Охиндоо Маналжав гэдэг нэр єгчээ. Хvний нутагт нярайлсан охиноо эргэхээр Монголоос Сарнайгийн ээжТуяа гуай /нэрийг нь єєрчлєв/ Солонгост очсоны дараахан хэрэг мандах нь тэр. Харийн хvргэн охиныг нь дарамталж, зодон тарчлаадаг болох нь энэ vеэс мэдрэгджээ. Охин ємнє нь энэ тухай ам ангайж байгаагvй аж. Ингээд Туяа гуай охиноо хvvхэдтэй нь хамт Монгол руу авч явах гэсэн боловч тус улсын хуулиар хориотой. Хэрэв Сарнай Солонгосын иргэн биш л бол тус улсын хилээр хvvхэд авч гарах эрхгvй байдаг байна. Сарнайгийн гэрийхэн аргаа барахдаа Солонгос дахь Монголын элчин сайдын яамны ажилтан Н.Жаргалсайханд хандан, тусламж эржээ. Тэрээр “Эхний ээлжинд хvvхэдгvйгээр гаргаж чадна” гэж. Эх хvн vрээ хаяад явна гэдэг байж болшгvй зvйл учир Сарнай хэсэг харзнахаар болж, тэндээ vлдсэн гэдэг. Туяа гуай Монголд ирээд тусламж авахаар Хvний эрхийн байгууллага гэсэн сэдэртэй бvхэнд учирласан ч єнєєг хvртэл тусыг эс олов. Удалгvй Сарнай дахин жирэмсэлж, хvv тєрvvлсэн байна. Эгчийгээ хоёр хvvхэдтэй нь авчрахаар очсон Сарнайгийн дvv Хєлєгєєг /нэрийг нь єєрчлєв/ Ким Ки Бом энэ сарын 6-нд хэвтэрт ортол нь зоджээ. Хєлєгєє одоо ч ухаан бvрэн ороогvй, хvргэн ахындаа тарчилж байгаа гэнэ. Эмнэлэгт хандах гэхээр харъяалалгvй учраас ухаан балартсан дvvгээ, хоёр хvvхдээ аваад эх орондоо ирэхийг охин нь хvсч байгаа талаар ар гэрийнхэн нь уламжилж байна. Хоёр хvvхэд нь таван cap, ой гарч яваа бяцхан vрс. Ким Ки Бом “Монголчууд та нар надаас аяга будаа горьдож ирээ биз дээ. Наад будаагаа хахаж, цадталаа ид” хэмээн дамшиглан шоолж, эр бярын амтаа тvvнд єглєє, оройгvй vзvvлж, тарчлаан зовоож байна.
Сарнайн амьдарч байгаа хаяг:
Солонгос улс Чонра-Намду тосгон, Гухинган пингнам-ри953.гим
URL:




