Турк Курдистаны тусгаар тогтнолын талаархи санал асуулгыг хууль бус гэлээ
Анкара Иракийн Курдистаны тусгаар тогтнолын талаархи бүх нийтийн санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг хууль зүйн үүднээс утгагүй гэж үзэж байгаа аж. Үүнийг Туркийн засгийн газрын тэргүүн Бинали Йылдырым мэдэгджээ.
Турк улс 9-р сарын 25-ны даваа гаригт санал өгөхөөс татгалзахыг уриалжээ. ”Санал асуулга нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус хоосон зүйл” гэж Бинали Йылдырым хэлсэн байна.
Туркийн байр суурийг Иракийн Засгийн газар болон бусад олон улсууд хуваалцаж байгаа аж. Тухайлбал Иран, АНУ болон Европын холбооны орнууд санал өгөхөөс татгалзахыг уриалсан байна.
Гэсэн хэдий ч, Иракийн Курдистаны тэргүүн Масуд Барзани нь санал асуулгыг өчигдөр явуулсан бөгөөд өгсөн саналыг тоолж байгаа юм.
Мөн Туркийн эрх баригчид Сири, Иракт цэргийн ажиллагаагаа явуулах эрхээ сунгахаар шийдэхээсээ хоёр хоногийн өмнө саналаа өгчээ. Одоогийн эрхийн хугацаа 10-р сарын 30-нд дуусна.
М.Баяр
URL:













