Б.Бат-Эрдэнэд өвлийн өвгөн болох санал тавьсан гэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шинэ жилийн баяраар хүүхдүүдэд бэлэг барьж магадгүй ажээ.

Тодруулбал, түүнд нэгэн телевизийнхэн өвлийн өвгөн болох санал тавьсан байна. Тус телевизийнхэн эрхэм гишүүнд өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг тараах болон баярын арга хэмжээнд оролцох даалгавар өгчээ.

Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг “Маш хэцүү даалгавар байна” хэмээн хүлээж авчээ. Ямартай ч эрхэм гишүүн уг саналыг хүлээн авбал чамгүй сайн өвлийн өвгөн болох нь дамжиггүй. Мөн сүүлийн үед Ерөнхий сайдыг унагах саналтай байгаа есөн гишүүний нэг гэдгээр имижээ бүрдүүлэх болсон Б.Бат-Эрдэнэ гишүүнийг арай өөрөөр харах боломжтой болох нь.


URL:

Сэтгэгдэл бичих