Офелия хар салхины уршгаар Ирландад 3 хүн амь насаа алджээ

f1c9a78bf0013cef3984b0c6e79fe854_x3Офелия хар салхины улмаас өнөөдөр Ирланд улс даяар онц байдал зарласан. Бүх сургууль, коллеж, цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагааг хааж, онц шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ өнжихийг тус улсын Засгийн газраас иргэддээ анхааруулжээ. Байгалийн энэ гамшиг  Ирландад  нүүрлэснээс  болж  наад  зах нь  3 хүн  амь насаа алдсан  байна.  Уотерфорд болон  Типперэри Лаут  мужуудад   хүчтэй  хар  салхины  улмаас унасан  модонд  хүмүүс даруулж  амиа алдсаныг  мэдээлж  байна.

Ирландын  өмнөд  нутгаар   цахилгаан дамжуулах шугамд  гэмтэл гарснаас болж  360 мянган  байшин барилга гэрэл цахилгаангүй болоод байгаа юм байна. Дублин  хотын  олон улсын нисэх онгоцны  буудалд   нийтдээ  130 нислэг  хойшлогдсон  байна.  Өчигдөр  Дублин дэх манай  сурвалжлагчийн  мэдээлснээр  хотын   нийтийн   тээврийг хаасан  хэвээр  байсан байна.

Эрх баригчид  нийт  4 мужид  аюулын  хамгийн дээд  буюу  улаан  төвшинг  зарлаад  байсан юм. Ирландын  цаг уурын  үндэсний  албаныхны  мэдээлж  байгаагаар  хар  салхины  хүч  төвдөө   200 км цагт  хүрч  байсан  байна.   Цаг  уурчид   Атлантын далайн  Офелия нэртэй  энэ хар  салхи  сүүлийн  50 жилд  Ирландын  дайрсан  байгалийн хүчтэй гамшигт  тооцож байна.


URL:

Сэтгэгдэл бичих