ОХУ БНАСАУ-д хориг тогтооно

ba3ce-orosОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгост хориг тогтоох тухай зарлигт гарын үсэг зурснаар өнгөрсөн 2016 оны сүүлээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан 2321 тоот тогтоолыг хэрэгжүүлэх болсон байна.

“Интерфакс” агентлагийн мэдээлснээр Путины зарлиг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээрх тогтоолын дагуу БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөнд оролцсон тус орны 11 хүн, 10 хуулийн эдгээдийн хувьд ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа тэдний хөрөнгө мөнгийг санхүүгийн солилцоонд оролцуулахгүй, мөн Оросын талаас дээрх хувь хүн, хуулийн эдгээдэд хөрөнгө мөнгө нийлүүлэхийг хориглоно хэмээн тогтоосон байна.

2016 оны 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-тай холбоотой 2321 тоот тогтоолыг санал нэгтэй баталж, мөн оны есдүгээр сарын 9-нд БНАСАУ цөмийн туршилт хийснийг зэмлэж, цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөгөө орхихыг БНАСАУ-д шаардаж, тус оронд шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

2321-р тогтоолын дагуу, Пхеньянаас зэс, мөнгө болон бусад ашигт малтмал худалдан авах, мөн зэвсэг болон нисэх онгоц худалдахыг хориглож буй юм байна. Мөн пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болон цөмийн туршилтуудад ашиглагддаг техник, зэр зэвсгийг ч нийлүүлэхийг хориглосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих