Facebook спамаас сэрэмжлүүлээ
Уг спамаар нийтдээ 800 сая гаруй хэрэглэгчийн аккаунт халдварласан ба хэрэглэгчдийг элдэв зураг бүхий эргэлзээтэй линкэн дээр дарахгүй байхыг анхааруулж, спамаас сэрэмжлүүлсэн байна.
Спам хэлбэрээр вирус тараагчдийн хамгийн таатай бай нь facebook болдог ба хүмүүс нэг нэгнийхээ шейрлэсэн линкэн дээр дарж, спам маш хурдтайгаар тарах нөхцлийг бүрдүүлдэг юм.
Facebook-ын албаны мэдэгдэлд “Манай баг энэхүү спамын дайралтыг хурдан хугацаанд шийдэхээр ажиллаж байна. Мөн цаашид иймэрхүү төрлийн дайралт дахин гаргахгүй байх хамгаалалтаа сайжруулах тал дээх ажиллаж байна” гэжээ.
URL:













