БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурц гэж хэн бэ
Б.Хурц. Түүнийг тагнуулын, Үндэсний аюулгүй байдлын, АТГ-ын Хурц гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Мөн Дамирангийн Энхбатыг Францаар хулгайлж авчирсанаараа ч олонд танигдсан нэгэн.
Тэгвэл тэрбээр ТЕГ-ын даргын үүрэгт ажлаасаа өчигдөр чөлөөлөгдлөө. Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, ТЕГ-ын даргыг солино гэдгээ мэдэгдсэн. Мөн Б.Хурцыг “Зул бөхийнхөө өмнө жаахан л бадамлалаа” хэмээн ёожилсон. Улмаар түүнийг ТЕГ-ын даргын албан тушаалаасаа буугаад хаачих вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихэд татаж байв.
Харин түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ. Уг саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлнэ гэнэ.
Тэгвэл Б.Хурц гэж хэн бэ. Тэрбээр,
1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгч
2000-2002 онд ТЕГ-ын ажилтан
2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга
2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга
2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга
2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч
2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж байгаад суллагдсан
2011-2014 онд АТГ-ын дэд дарга
2014 оноос хойш өчигдрийг хүртэл ТЕГ-ын даргаар ажиллаж байв.
Б.Анир
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














энэснүхмерөнхийлөгчийг бас дарамталсан юм болбуу магадлал өндөртөй юм. учир нь ерөнхийлөгчийг бас баривчилах гэжёбайсаныг арл түмэн хараад бөөн шуугмсан шүүдээ. баянголын гадаа,