Умард Солонгос 21-25 ширхэг цөмийн цэнэгт хошуутай байх магадлалтай

15120062055a1f623d1c97f -Умард Солонгос АНУ-ын аль ч хэсэгт пуужингийн цохилт өгөх боломжтой гэв-

Энэ сарын 29-ний шөнө  Умард Солонгос  баллистик пуужингийн шинэ туршилт хийсэн. Энэ нь алсын зайны тусгал бүхий  “Хвасон-15” пуужин юм.  Пуужин дээшээ агаар мандалд 4475 км-ийн өндөрт гарч 950 км хол зам туулж Япон тэнгист унажээ.

Энэхүү туршилтынхаа дараа БНАСАУ-ын мэдээллийн ЦТАК агентлаг “Шинэ төрлийн  пуужинг амжилттай туршлаа. Энэхүү пуужин нь цөмийн цэнэгт хүнд хошууг  тээвэрлэж АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт хүргэх чадвартай” гэж мэдэгдэв. Тус агентлаг энэхүү пуужингийн туршилтыг амжилттай хийснээр БНАСАУ цөмийн зэвсэг бүхий хүчирхэг гүрэн болох түүхэн зорилтоо биелүүллээ гэдгийг онцлон дурджээ.

Ким Чен Ун Засгийн эрхэнд ирсэн 2011 оноос хойш тус улс нийтдээ 50 гаруй удаагийн  баллистик пуужингийн туршилт хийсэн бөгөөд  мөн усан доороос шумбагч хөлөг онгоцноос  амжилттай хөөргөж чадсан байна. Тэд хамгийн сүүлд өнгөрөгч есдүгээр сарын 15-нд “Хвасон-12″ загварын дунд тусгалын пуужингийн туршилтыг хийсэн юм.

АНУ-ын Засгийн газрын бус  шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын  шинжээчдийн  гаргасан судалгаагаар Умард Солонгос 13-21 цөмийн цэнэгт хошуутай байх магадлалтай гэсэн тооцоог хийжээ.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих