Г.Отгонцэцэг хайртдаа зориулж нүцгэн биеэ зуруулах гэнэ
“Хувьсал” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн жүжигчин Г.Отгонцэцэг боломж л гарвал нүцгэлчих гээд байдаг хообийтой. “Парисын дарь эхийн сүм” жүжгийн үеэр хагас нүцгэлж явсан тэрээр загварын шоунд хүртэл нүцгэн бүжиглээд авсан. Гоо сайхны мэс засал хийлгэж, гоё сайхан болсноороо адлагдаж яваа ч гэлээ авьяас чадвараа бас гайхуулж чадсан жүжигчин бүсгүйд тохирох залуу ер олдохгүй байгаа гэх. Харин тэрбээр учраагүй яваа ирээдүйн ханьдаа зориулан гоо үзэсгэлэнгээ хөрөг зурагт мөнхлөх нууцхан мөрөөдөлтэй болж. “Хань ижил, үр хүүхэд минь миний зургийг үзээд бахархаж байгаасай. Залуу нас, гоо сайхныг минь үнэлж байвал гоё шүү” гэлээ. Г.Отгонцэцэг хэдэн жилийн өмнө нүцгэн зургаа авахуулсан ч өөрт нь таалагдаагүй гэдэг. Тиймээс чадварлаг зураачаар өөрийнхөө нүцгэн биеийг зуруулна гэж ам алдлаа.
Р.Есүй
URL:




