Биткойноос төрсөн САЯТАН: Биткойнд хөрөнгө оруулалт битгий хий

750-1513150399104892083-grant.millennialmoney.1910x1000Өнгөрсөн жилийн хугацаанд, биткойн худалдан авагчдын тоо солирын бороо мэт өсөн нэмэгдэж байна. Өсвөр насныхан их сургуулийн сургалтын төлбөрөөрөө биткойн худалдан авсан бол, зарим гэр бүлүүд байраа барьцаанд тавин хөрөнгө оруулалт хийлээ. Түүнчлэн тэрбумтанууд нийт хөрөнгийнхөө 10%-р биткойн худалдан авахыг зөвлөж байна.

Ингээд маш олон хүмүүсийн хадгаламж, бүр цаашлаад амьдрал цахим мөнгөн дэвсгэртийн гарт шилжлээ. Гэвч биткойны савалгааг хэн ч тааварлаж чадахгүй байна. Ханшийн огцом хөөрөгдөл, хакеруудын довтолгоо зэрэг нь эрсдэлийн түвшинг дэндүү өндөрт хүргээд байна.

Биткойноос төрсөн саятан Grant Sabatier:

Би анх 2013 онд нэг биткойн 72 доллар байхад 5000 доллараар 69.2 биткойн худалдан авсан юм.

Гэхдээ энэхүү худалдан авалтын өмнө 2011 онд анх крипто мөнгөн дэвсгэртийн талаар судалж үзээд 2 жилийн турш сонирхсоны дүнд миний амьдралд тийм ч их нөлөө болохооргүй багахан хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл өнөөдөр биткойны үнийн дүн 16,600 доллар хүрч миний нийт биткойны хөрөнгө 1,148,720 доллар хүрээд байна. Гэтэл би өнгөрсөн 5 жилийн хугацаанд долоо хоног бүр 80 цаг зогсолтгүй ажиллаж байж хөрөнгийн зах зээл дээр 1 сая доллар босгож чадсан нөр их хөдөлмөртэй маань биткойн өсөлт дангаар даваад гарчихлаа.  Энэ бол эргэлзээгүй амьдралдаа олсон хамгийн амархан мөнгө юм.

Гэвч энэ бүхний дараа би таныг өнөөдөр биткойн худалдан ав гэж зөвлөж чадахгүй.

Өдөр бүр надаас 100 орчим хүн “биткойн худалдан авах нь зөв үү гэж?” лавладаг. Өнгөрсөн долоо хоногт нэг залуу надаас 11,000 доллараар хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ? гэж асуусан. Энэ бол өнөөдөр бодит байдал дээр аймшигтай санаа юм. Дараах гурван шалтгаанаар яагаад вэ? гэдгийг тайлбарлая.

1. Биткойныг үнэлэх боломжгүй

Дэлхий дахинаа биткойн галзуурч байна. Криптокойны ямар ч ойлголтгүй үсчин маань хүртэл өчигдөр биткойн хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ биткойн маш тогтворгүй учир та богино хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь ашиггүй, ялангуяа дараа жил энэхүү мөнгөө хэрэглэхээр төлөвлөж байгаа бол битгий худалдаж ав. Биткойнд урт хугацаандаа хөрөнгө оруулалт хий.

2. Биткойн яг үнэндээ ямар ч үнэ цэнэгүй байж болно

Биткойнг үнэ цэнэтэй болгож байгаа хамгийн гол зүйл нь блокчайн технологи. Өөрөөр хэлбэл бусад крипто мөнгө дэвсгэртээр маш амархан орлуулах боломжтой юм. Зах зээл аль хэдий нь хэрэглэхэд хялбар, сайжруулсан хувилбарууд өдөр бүр гарч байна.

Түүнчлэн технологиос хамаараад зах зээл хөрөнгийн эргэлт дэндүү том байгаа учраас мөнгө оруулж, гаргахад удаашрал үүсч заримдаа 10 хүртэл хонож байна. Тиймээс биткойны анхны технологид хийсэн хөрөнгө оруулалт утгаа алдаж, одоо бол хэрэглэгчид өсөлтөнд хөрөнгө оруулалт хийж байна. Нэг ёсондоо энэ бол хөрөнгө оруулалт бус мөрийтэй тоглоом болж хувираад байна.

3. Биткойн тийм ч найдвартай биш

Та крипто мөнгөн дэвсгэртийг аюулгүй гэж сонсож байсан байх гэхдээ тийм биш, өнгөрсөн долоо хоногт “NiceHash”-аас 70 сая долларын биткойныг хакерууд хулгайлаад байна.

Coinbase шиг ганган 200 сая долларын крипто хөрөнгийн зах зээл байлаа гээд тэд хакердуулахгүй гэсэн үг биш юм. Учир нь крипто мөнгөн дэвсгэртийг зохицуулах нэгдсэн хууль дүрэм журам гэж байхгүй байна.

Эцэст нь та крипто мөнгөн дэвсгэрт авахаар шийдсэн бол өөрийн нийт хөрөнгийн 1 хувиар ав гэж би зөвлөмөөр байна. Учир нь энэ бол хөрөнгө оруулалт биш мөрийтэй тоглоом юм.

View.mn


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you20

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you12

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 24 July 2018

thank you9

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих