Г.Алтаншагай СТА боллоо

Улсын драмын эрдмийн театраас мэндэлсэн хамгийн отгон театр буюу Мөрөөдлийн театрийн жүжигчин Г.Алтаншагай өчигдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Оюутан байх хугацаандаа “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан тэрбээр 2006 оноос Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон бол тун саяхан “Мөрөөдлийн театр” байгуулж, Миний нууц хүү анхны жүжгээ үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих