Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо

16068

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжсэн байна.

Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.

ТЕГ-ын даргын албыг хашиж байсан.

Энэ үеэр Ц.Нямдорж сайд “Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд тань оролцохгүй” гэсэн байр суурь илэрхийлэсэн байна. Үдээс хойш Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийх аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих