Г.Номуударь охины нэрлэсэн баячуудын хүүхдийн нэг нь “Монос” Группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд уу???
Өнгөрөгч баасан гарагт “Бридж” группын ерөнхийлөгч Д.Ганхуягын охин баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу түүний 16 насны төрсөн өдрөөр хамт явсан нөхөд нь ууж байсан зүйлд нь мансууруулах бодис хийж “хүчирхийлжээ”. Үүнээс гадна түүний дүүд ч энэ маягаар хүч хэрэглэсэн гэх.
Бараг нэг цаг гаруй үргэлжилсэн энэ бичлэг 11 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн бөгөөд сошиал сувгаар тэр дороо цацагдсан ч 5-6 цагийн дараа устгагдсан аж.
Тэрээр бичлэгтээ “Та нар ээж рүү минь залгаж сүрдүүлж, гэр бүл рүү минь залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, “Монос” байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Учир нь та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ” хэмээсэн байсан. Тэгвэл Г.Номундарь охины нэр дурдсан “Монос” гэх нэршлийн цаана хэн байна вэ гэдэг сонирхол татаж байгаа юм. Тодруулбал манайханд “Монос” гэхээр “Монос” групп хамгийн түрүүнд санаанд бууна.
Тэгвэл “Монос”-ыг зөвхөн гишүүн асан Л.Эрдэнэчимэгээр төсөөлж болохгүй. Тэрбээр Л.Эрдэнэчимэгийн ах Л.Хүрэлбаатар группийнхээ цаадах эзэн гэдгийг хүмүүс андахгүй. Харин Л.Хүрэлбаатар хүү Х.Ананд Группийнхээ Гүйцэтгэх захиралаар ажилладаг. Х.Анандыг улс төржихгүй урдахаа хийдэг даруухан залуу хэмээн эргэн тойрны хүмүүс нь үнэлдэг. Тэгвэл Г.Номундарь охин өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдүүлэгтээ ”Монос” байна уу үнэхээр хамаагүй гэх үгийг дайсан. Тэгэхээр охины хэлээд байгаа баячуудын хүүхдүүдийн нэг нь Х.Ананд гэх таамаг явах болов. Хэрэв Х.Ананд мөн бол тэр ирээдүйн өв залгамжлагч, Группийнхээ Гүйцэтгэх захирал, нэр хүнд сайтай нэгэн. Түүнийг нэр “энэ хэрэгт холбогдож байгаа нь тун тоогүй” хэмээн цахим хэрэглэгчид шүүмжилж байна.
URL:





