ГАВЪЯАТ САЙД Ц.НЯМДОРЖ
Монголын түүхэнд төрд зүтгэн гавьяа байгуулсан сайд нарыг ингэж нэрлэдэг байжээ. Нэгэн жишээ бичвэл дотоод яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэдийн хөшөөн дээр бичсэн бичигт түүнийг ингэж нэрийдсэн байдаг.
ЭРДЭНЭТИЙН 49%-ийг Ц.ЭЛБЭГДОРЖ, Б.ХУРЦ нарын бүлэглэл Монголын Засгийн газрын өмнүүр орж луйвраар хувьчилж авсан нь үнэн аж.
Ц.НЯМДОРЖ, БАТЗАНДАН нар энэ ЛУЙВРЫН эсрэг ажиллаж байгаа нь бас үнэн юм.
Сүүлийн үед эдний хоорондын тэмцэл ИЛ ба Далд өрнөж байна.
Б.Хурц, Ц.Элбэгдорж нарын үүсгэсэн Прокурор, ШҮҮХ, АТГ-ын МАФИЙН сүлжээ задарч байна.
Энэ задралыг үүсгэсэн шалтгаан нь 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсан.
Мөн МАН-ын Ж.Эрдэнэбатын ЗГ-г огцоруулж, МАН-д дотоодын хүчний харьцаа өөрчлөгдөж байгаа зэргийг дурьдаж болно.
Ж.Эрдэнэбат Е-сайд болоод ТЕГ ба ЦЕГ-д Ч.Сайханбилэгийн үед үүсгэсэн дээрх луйврын сүлжээг хөндөх тэнхээгүй буюу хөндөх хүсэлгүй байв.
Харин У.Хүрэлсүхийн ЗГ нь энэ сүлжээг задлаж байна.
Тодруулан хэлбэл дээрх Мафийн сүлжээг задлах их ажлыг Ц.Нямдорж тэргүүлэн хийж байгаа аж.
Ц.Нямдоржийн хийж байгаа ажил нь Монголын төрийг төвхнүүлэх ариун үйлс тул ГЭГЭЭРСЭН ухаарсан хэн ч дэмжих нь тодорхой.
Төрийг ялзруулж, Төрийг Мафийн бүлэглэл болгосон эмгэнэлт он жилүүд түүх болон үлдэж, бүх юм голдиролдоо орвол Ц.НЯМДОРЖИЙН хөшөөг УВС юмуу Улаанбаатарт босгосон ч болно.
Сайн муу элдэвээр хэлүүлдэг Ц.Нямдорж энэ удаа төрийг төвхнүүлэх их ажлыг тэргүүлэн хийж байгаа нь үнэн юм.
Ц.Нямдоржийн хийж байгаа үйлсийг хүндэтгэн ёслов.
https://www.facebook.com/photo.php?fbid=10155408010078853&set=gm.400608660369314&type=3&theater
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.








МОНГОЛЫН ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮС НЯМДОРЖ САЙД ШИГ ИЙМ ХАРИУЦЛАГАТАЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙДАГ БОЛ БИД ЮУНД ИНГЭЖ ХОЦРОГДСОН ЯДУУГААРАА ДУУДУУЛЖ БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ХАРЬД ОЧИЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БИЛЭЭ.
Нямдорж сайдыг дэмжиж байна. Ард түмнийхээ төлөө эцсээ хүртэл явна гэдэгт итгэлтэй байна. Төрийн ноён нуруу, тулхтай хүн гэдэг энэ хүнийг л хэлэх байх даа