Турк улс Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөнө

4356c65b-6fce-46ea-add6-a8d920c5d374Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд, Туркийн ерөнхийлөгч  Эрдоган мэдэгдэл гаргаж, тус улсаас Сирийн умард нутагт  явуулж байгаа цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөн, Африны зүүн бүс дэх Манбиж  бүсийг хамруулна гэжээ.

Мөн өдрийн хуралд Эрдоган илтгэл тавихдаа: “ардыг  хамгаалах арми” зэрэг Курдын зэвсэгт хүчний Манбижийн бүсэд орохыг дэмжлээ  хэмээн АНУ-ыг зэмлээд, Туркийн цэрэг Манбижид орж үйл ажиллагаа явуулна гэдгээ  мэдэгджээ.

Эрдоган: 1-р сард Сирийн умард нутагт “Арурагийн мөчир”  нэртэй цэргийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш дайсны 1000 гаруй зэвсэгт  этгээдийг устгасан. Туркийн цэрэг үйл ажиллагаагаа Сирийн Африны бүсэд ортол  үргэлжлүүлэх болно гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих