Д.Сугарын нууцалсан оффшор данс илэрчээ

0ee2a194f8662eecgreatТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авчээ. Гэвч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байна.

Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй талаар эх сурвалжууд дурдаж байна. Тухайлбал, Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй аж. 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болжээ. Тиймээс АТГ-аас хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан юм.

Хяналт шалгалтаар Д.Сугар гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан гэдгээ хэллээ.

Эх сурвалж: mongolcom.mn

URL:

Нэр: би л б.на Огноо: 28 February 2018

Үхвэл таарсан арчаагүй луйварчид юм даа

Нэр: зочин Огноо: 1 March 2018

сугар цадаагүй юу зайлвал таарна

Нэр: Anonymous Огноо: 1 March 2018

ЭХ ОРНОО ДЭЭРЭМДЭГЧДИЙН БУЗАР ҮЙЛИЙН ҮР НЬ ӨӨРСӨД НЬ ИРЖ АМЬДЫН ТАМД ОЙЧИХООС ГАДНА ҮР ХОЙЧИД НЬ ӨВЛӨГДӨН ИРНЭ ШҮҮ!

Нэр: Ял Огноо: 2 March 2018

Хариуцлага ч гэх шиг. Ял шийтгэл биш үү?!!!!!

Нэр: Anonymous Огноо: 2 March 2018

энэ луйварчингуудыг хэдий болтол эрхлүүлэх юм бэ? Хаана байна тэр ардчилсан хүчиний шудрага хүмүүс? 1990 онд улс төрийн товчоог огцор хэмээн баатарлаг гавьяа байгуулсан Батүүл ,Элбэгдорж нар хаана явна. Одоо л жинхэнээсээ өлсвөл өлсөж тэмцвэл тэмцдэг үе чинь юм биш үү

Нэр: Арай ч дээ Огноо: 3 March 2018

Луйвардаж, хулгайлж авсан хоол хор болно

Сэтгэгдэл бичих