ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдах товтой байсан ч хойшлуулсан юм. Харин өнөөдөр Засгийн газар хуралдана. Хуралдаанаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг доорх хүснэгтээс харна уу. Үүнд:
| № |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
| 1. | Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай | Г.ЗАНДАНШАТАР |
| 2. | УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
| 3. | “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай* | Ж.БАТ-ЭРДЭНЭ |
| 4. | Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай* | Ц.ДАВААСҮРЭН
Д.СУМЪЯАБАЗАР |
| 5. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
| Танилцуулах асуудал | ||
| 6. | Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар | Ө.ЭНХТҮВШИН |
| 7. | Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 8. | 2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан | Г.ЗАНДАНШАТАР |
| 9. | 2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 10. | “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 11. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар* | Г.ЗАНДАНШАТАР |
URL:













