Байлдааны нисэх онгоц агаарын сэргийлэлтийн таних бүсэд орсон гэдэгт тайлбар өгөв

b3fea9a0-61e6-4313-9974-01adcaea5f78

БНХАУ-ын байлдааны нисэх онгоц БНСУ-ын агаарын сэргийлэлтийн таних  бүсэд орсон гэсэнтэй холбогдуулан 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү  Кан хэлэхдээ: БНСУ ганц талаасаа тогтоосон “агаарын сэргийлэлтийн таних бүс”  гэгчдээ үндэслэн Хятад улсыг буруушаах нь ямар ч үндэслэлгүй юм  гэжээ.

Эх  сурвалжийн дагуу, 27-нд Хятадын армийн нисэх онгоц агаарын сэргийлэлтийн таних  бүсэд орсонд эсэргүүцэл илэрхийлж байна гэж БНСУ-ын тал мэдэгдсэн байна. Үүнтэй  холбогдуулан Лү Кан хэлэхдээ: Хятад улсын нисэх онгоц холбогдох агаарт олон  улсын хууль, практикийн дагуу нислэгийн сургуулилт хийсэн. Агаарын сэргийлэлтийн  таних бүс бол харьяа агаар биш, тиймээс үүнд үндэслэн Хятад улсыг буруушаах нь  ямар ч үндэслэлгүй юм гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих