Өөрийгөө буудсан хэрэгт эрүү үүсгэжээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрийн албан хаагч өөрийгөө буудсан тухай өмнө нь мэдээлсэн.
Тус сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга өөрийгөө буудаж, хүнд гэмтсэн байна. Энэхүү хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Өөрийгөө буудсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд албаны үйл ажиллагаатай холбоогүй болохыг албан эх сурвалж мэдээллээ.
URL:





