Монгол кино шаардлага хангахгүй байна гэв
БСШУЯ, Соёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газраас Киноны уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Зөвлөгөөнд монгол киноны ахмад уран бүтээлчид оролцож кино урлагийн өнөөгийн түвшний талаар ярилцаж, киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон арван кино студиудыг нэгтгэх асуудлыг хөндөв.
Өдгөө манай улсад 500 гаруй кино студи албан ёсоор бүртгэгдсэн байдаг юм байна. Эдгээр студиуд олон тооны кино хийж байгаа боловч кино урлагийн чанарын шаардлага хангасан нь тун цөөхөн байгааг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо. Түүнчлэн мэргэжлийн бус хүмүүсийг кинонд тоглуулах хандлага газар авч байгааг шүүмжилсэн байна.
URL:











