МОНГОЛЫН ЭСРЭГ ТАСРАЛТГҮЙ 28 ЖИЛ “АЖИЛЛАЖ” БАЙГАА ТҮҮНИЙГ ХЭЗЭЭ ШҮҮХ ВЭ?!

18766

“ТАНЫ ХҮҮХЭД ХАРАНХУЙ ШӨНӨӨР МОРЬ УНАЖ ЯВААД МАШИН МӨРГӨЖ УХААН АЛДАЖ УНАЖ ХҮНД ГЭМТСЭН” гэвэл ямар байх вэ?

Тэгвэл 2018 оны гуравдугаар сарын 18-нд болсон “Дүнжингарав” уралдаанд нийт 16 хүүхэд мориноос унаж гурван хүүхэд нь маш хүнд хэлбэрийн гэмтэл авсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) мэдээллээ. Эдгээр хүүхдийн хоёр нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж уралдааны үеэр машин мөргөж унаад ухаан алдсан гэж ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдэгдлээ.

Өнгөрсөн жилийн туршлага дээр үндэслэсэн үү яасан ямар ч байсан Засгийн газраас энэ жил хаврын уралдаанд 12 наснаас дээш хүүхэд уралдуулах тогтоол гаргажээ. Харамсалтайн энэ тогтоол ердөө хэрэгжсэнгүй. Хамгийн инээдтэй нь энэ бүгдийг хийгээд хууль ноцтой зөрчөөд монгол хүүхдүүдийг алаад байгаа этгээд бол МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА БОЛОХ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, УЯЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ГЭГДДЭГ ТӨРИЙГ 60 ТЭРБУМААР ЗАРЖ БАЙСАН М.ЭНХБОЛД.
http://ikon.mn/opinion/18ty


URL:

Сэтгэгдэл бичих